ҮЕР УСНЫ ДУУДЛАГЫН ДАГУУ ЦАГ АЛДАХГҮЙ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАА

received_2052748475030121-1024x576.jpeg

2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 25 айл, өрх усанд автсан гэсэн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаа. Тухайлбал, Улаанбаатар хотод энэ сарын 16-наас 17-ний шилжих шөнийн 00:30 цагт орсон түр зуурын хүчтэй борооны улмаас БЗД -ын 26 дугаар хороо Баян Монгол хороололын арын нүхэн гарцын автозамын зорчих хэсэг их хэмжээний усанд автаж, автомашин явах боломжгүй байсныг 2019.06.16-ны өдрийн 00:30-04:30 цагийн хооронд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, ахмад Р.Баянжаргалаар ахлуулсан 10 алба хаагч, 2 автомашин, УСУГ- ын 2 алба хаагч, 2 автомашинтайгаар 72 тн усыг соруулж зайлуулах үйл ажиллагааг хийж, автозамын зорчих хэсгийг аюулгүй хэвийн байдалд нь орууллаа.

scroll to top