УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

20190623_1418220-1024x461.jpg

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан сүүлийн үед иргэд усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Иймд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 16-наас эхлэн өдөр бүр “Туул голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд Хар усан тохойгоос Маршалын гүүр хүртлэх зайд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63, 35 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид эргүүл ажиллаж иргэдийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж байна. Иймд бага насны хүүхдийг гол, усны эрэг дагуу тоглуулахгүй байх, тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтээс анхааруулж байна.

scroll to top