ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ АМЬДРАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

received_417451525508207.jpeg

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран Амгалан захын гадна талбайд “ Иргэдийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеээр Амгалан захын гадна талбайд  тусгай зориулалтын   хүч хэрэгсэл, үзүүлэн самбар, гал унтраах багаж зэвсэглэмжийг байрлуулан ард иргэдэд сургалчилж ажилласан ба гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх санаж бичиг, сэрэмжлүүлэг зөвлөгөөг Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид,  Өсвөрийн улаан загалмайн гишүүд  тус захын түрээслэгчид болон иргэдэд хүргүүлэхийн зэрэгцээ автомашины чанга яригч, телевизороор дүрс бичлэг сэрэмжлүүлэг явуулж ард иргэдэд сурталчилж ажилласан.

scroll to top