СӨХ-ЫН ЗАХИРАЛ НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО

20190610_170756.jpg

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт он гарсаар 436 удаагийн 
гал түймрийн дуудлага гарсан. Эдгээр гал түймрийн дуудлагын 30.1 хувь нь хог, хогийн сувгийн гал түймрийн дуудлага эзлэж байна.Иймд Онцгой байдлын хэлтсээс хог, хогийн сувгийн гал түймрийн дуудлагын тоог бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүргийн 1, 2, 3, 4, 25, 26 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах сууц өмчлөгчдийн холбоодын удирдах ажилтны сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 62 СӨХ-ийн удирдах ажилтан хамрагдсан.

  Сургалтын хүрээнд Онцгой байдлын хэлтсээс Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Ц.Мөнхбаатар ” Хог, хогийн сувгийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах” , Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлах асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч н.Эрдэнэцэцэг “Орон сууцны орчимд үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, Нийтлэг үйлчилгээний 1,2,3 дугаар газруудын байцаагч ” Хог тээвэрлэлт, ачилтын талаарх” гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт гурван байгууллагын хамтарсан мэдээллийг өгсөн нь сургалтыг илүү үр дүнтэй болголоо. СӨХ-ийн удирдах бүрэлдэхүүний сургалтад 
идэвхитэй оролцож мэдлэг чадвараа дээшлүүлэв.

scroll to top