Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 1, 2-нд зарим газраар, 3, 4-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 1, 3-нд нутгийн зүүн хагаст, 2-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Дунд гол”-ын гудамж, автозамын зорчих хэсэгт том оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 05:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 05:55 цагт очиход “Алтан түлхүүр” ХХК-ийн эзэмшлийн 21-76 УНД улсын дугаартай “ПАЗ-4234” загварын том оврын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн “Чулуунхороот” хорооллын 1 дүгээр гудамжинд Иргэн Э-ын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 11:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 11:48 цагт очиж, 2 метрийн урттай модон хашаа  шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн 24 дүгээр байрны 1 дүгээр орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 12:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 13:06 цагт очиход тус байрны 1 дүгээр орцны 1 дүгээр давхрын цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 15 дугаар гудамжинд Иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 15:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 15:31 цагт очиж, 6 ханатай гэр шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 896/Б тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 19:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 19:21 цагт очиж, иргэн Х-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн задгайд гэр шатаж байна гэсэн  дуудлагыг 05.30-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 20:08 цагт очиж, иргэн Ш-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Үйлдвэрлэлийн осол:

Бичил уурхайн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 100 км, У 490 05/ 20//, Ө 1060 30/ 57/// “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн ажилтан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хово 371” загварын ачааны /60 тонн/ автомашин уурхайн ухаш руу унаж осолдсон тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 2 алба хаагч, ҮАБ-ын 3 алба хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 3 автомашин, 1 завь, Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашин, МХГ-ын 1 ажилтан, Баянгол сумын нутгийн захиргааны байгууллагын 2 албан хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Шарынгол сум дахь “Шарын гол” ХК-ийн 11 ажилтан, 3 хүнд даацын техник, 2 автомашин, “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 70 ажилтан, 11 хүнд даацын техник, 9 автомашин, “Их мэлмий” хамгаалалтын албаны 9 ажилтан, 2 автомашин, нийт 122 хүн, 14 хүнд даацын техник, 21 автомашин, 2 завьтайгаар ажиллаж байна. 05.30-ны өдрийн 23:00 цагийн байдлаар 11 аврагч, 12 метрийн радиус /6-8 метрийн гүнд/-т нийт 16 удаагийн шумбалт хийсэн. 1250 м3 ус татах хүчин чадалтай насос 1, 400 м3 ус татах хүчин чадалтай насос 4, 150 м3 ус татах хүчин чадалтай насос 1, 75 м3 ус татах хүчин чадалтай насос 1, нийт 7 насосоор 21692 м3 /нийт 126.914 м3/ усыг гадагшлуулж, нуурын усны түвшин нийт 5.85 метрээр буурсан. Одоогоор усны түвшин дунджаар 7.2 метрийн гүнтэй байна. 2060 м3 лаг шаврыг бэлтгэсэн талбайд зөөвөрлөн буулгаж үзлэг тандалт хийсэн бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:20 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.  Ослын голомт дахь “Хараа-1” холбооны хөдөлгөөнт зангилгаа болон “Хараа”, “Ерөө” холбооны суурин зангилгаатай богино долгионы радио холбоог зохион байгуулж, мөн өдрийн 12:00, 15:00, 18:00, 20:00, 22:00 цагуудад богино долгионы радио холбоо болон утсан холбоогоор холбогдож мэдээ, мэдээлэл  солилцож, холбооны чанар байдал /хүлээн авалт 3-5, нэвтрүүлэг 4-5/-ыг үнэлж ажилласан. 05.31-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн 15 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн  З /52 настай, эмэгтэй/ 05.30-ны өдрийн 02:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болж, “Ховд” голд осолдсон байж болзошгүй /голын эргээс өмсөж явсан хувцсыг нь олсон/ тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 06:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 алба хаагч 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 07:30 цагт тус багийн “Их булангийн-Үзүүр” гэдэг газраас “Ховд” голын эргээс цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top