САЙЖРУУЛСАН ХАТУУ ТҮЛШ АШИГЛАХ, ГАЛЛАХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

received_2602251789998605-1024x768.png

           Нийслэлийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрийн хүрээнд Сайжруулсан хатуу түлшийг ашиглах, зуухыг галлах зөвлөмж, угарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэдэд түгээх нэгдсэн арга хэмжээг Баянзүрх дүүргийн гэр хороолол бүхий 19 хороодын нутаг дэвсгэрт өнөөдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд зохион байгуулагдна. Нэгдсэн арга хэмжээний үеэр иргэдэд  сайжруулсан хатуу түлшийг ашиглах, галлах заавар, угарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар  мэргэжлийн хүмүүс заавар зөвлөмжийг өгч, заавар зөвлөмж бүхий тараах материалыг иргэдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн гэр хороолол бүхий 19 хорооны 253 өрхөд урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмжийг хүргүүлэн ажиллаа.

scroll to top