ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА

received_523504454886021.jpeg

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж байна. Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийснээр хүүхдийн сурах аюулгүй, эрсдэлгүй орчныг бүрдүүлэх, сургуулиудын эрсдэлийг тодорхойлон, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулан мөрдүүлэхэд оршиж байна. Тойм судалгааг эхний ээлжинд эрсдэл өндөртэй төрийн өмчийн 10 сургуулиудыг сонгон авч тойм судалгааг хийж байна. Энхүү ажлын хүрээнд өнөөдөр тус дүүргийн 102 дугаар сургуулийн эрсдэлийн тойм судалгааг сургуулийн удирдлага, багш, ажилчид, сурагчдыг хамруулан хийгдэж байна.

scroll to top