“ТӨГС БҮТЭЭЦГЭЭЕ” СЭДЭВТ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

received_2393798580873748.jpeg

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил дэлхийн улс орнууд гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх зорилгоор “Төгс бүтээцгээе” уриан дор нэгдэн тэмдэглэн өнгөрүүлж байна. Олон улсын энэхүү өдрийн хүрээнд НҮБГ-аас дэвшүүлсэн уриан дор Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо нэгдэн хамтран “Төгс бүтээцгээе, түгээцгээе” сэдэвт гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөгийг өнөөдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр олон улсын өдрийг иргэдэд таниулах зорилгоор Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Улаан загалмайн хорооны ажилтан, өсвөрийн улаан загалмайн хүүхэд багачууд гэсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй парад Г.К.Жуковын талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл алхаж иргэд гамшгаас урьдчилан сэргийлэхийг уриалсан.
Мөн иргэдэд ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллаа.

scroll to top