ХОРООДЫН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ

-2005822.jpg

Гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хороодын онцлогт тохируулан гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх зорилгоор Баянзүрх дүүргийн 4,6,12,17,24 дүгээр хороодын гамшгийн эрсдэлийн тойм судалгааг 2019 оны 10 дугаар сарын 17-ы өдөр зохион байгууллаа. Судалгаанд хороодын Засаг дарга нар, зохион байгуулагч нар, хэсгийн ахлагч нар, иргэдийн төлөөлөл болон Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид гэсэн нийт 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр тойм судалгааг зохион байгууллаа. Гамшгийн эрсдэлийн тойм судалгааны үеэр хороодын хэмжээнд тохиолддог болон тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийн тойм судалгааны үндсэн дээр Баянзүрх дүүргийн 4,6,12,17,24 дүгээр хороод нь Газар хөдлөлт, Обьектийн гал түймэр, Үер усны эрсдэлтэй гэсэн тойм судалгааг гаргаж хороо бүр дээрх гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулж, зөвлөмж гарган ажиллаа.

scroll to top