БААР, КАРАОКЕ, РЕСТОРАНД ГАМШГААС ХАМГААЛАХ, ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

20191017_200451.jpg

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн баталсан “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа орон сууцны болон үйлчилгээний зориулалттай өндөр барилга байгууламжууд, барилгын нэг болон зоорийн давхрын баар, караоке, ресторанд гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалт явуулах тухай” удирдамжийн дагуу тус дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж байгаа баар, караоке, ресторанд гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Ажлын хэсэгт Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч, цагдаагийн ажилтан, онцгой байдлын улсын байцаагч хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Ажлын хэсэг нь тухайн иргэн, аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын норм, дүрэм, стандартыг хангасан эсэх, үйлчилгээний чанар, стандарт, ахуй орчны нөхцөл байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажилтай танилцаж, зөвлөмж, хугацаатай үүрэг өгч ажиллаж байна. Хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.2.1 дэх заалтын дагуу байгууллагын онцлогт тохируулан гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг шалгаж, төлөвлөгөөнд тодотгол хийгдээгүй. Галын аюулгүй байдлын тухай хууль, галын аюулгүй байдалтай холбоотой норм дүрэм, стандартуудыг зөрчсөн зэрэг зөрчлүүд илэрч, зөрчлийг арилгуулахаар холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

scroll to top