ТУРШЛАГА СОЛИЛЦОН АЖИЛЛАА

received_541052746674020.jpeg

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “ Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын дагуу нийслэлийн Засаг даргын баталсан“Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх” удирдамжийн хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийж ажиллалаа. Судалгаанд сургуулийн багш, ажилтан, сурагчид, эцэг эхийн төлөөлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж сургуулийн болзошгүй гамшгийн аюул, эмзэг байдал, эрсдэлийн түвшинг тодорхойлон гамшгийн эрсдэлийг бууруулах арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөв. Судалгаагаар тус сургууль нь үер ус, газар хөдлөлт, объектын түймэр, зам гарц, тэсэрч тэлбэрэх бодисын зэрэг аюулын эрсдэлүүдтэй гарсан бөгөөд эцэг эх, сурагчдын төлөөллөөс Монсуль шатахуун түгээх станц, худалдаа үйлчилгээ, түргэн хоолны газруудыг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна гэж шийдвэрлэлээ. Мөн судалгааны ажилд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Бурмаа, Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Д.Бадамсүрэн нар хамтран туршлага солилцон ажиллаа.

scroll to top