ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

20191019_225445.jpg

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтийн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсүүд хамтран дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэг болон зоорийн давхрын баар, караоке үйлчилгээний газруудад аюулгүй байдлын хяналт шалгалтыг энэ сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хяналт, шалгалтаар олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахдаа гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагад нийцсэн 2-оос доошгүй аврах зам, гарцтай, цонх нь төмөр хаалтгүй байгаа эсэх, аврах зам, гарц нээлттэй чөлөөтэй эсэх, барилга байгууламжийн цахилгаан дотуур монтаж, цахилгааны хэрэгслийн аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.Шалгалтад хамрагдсан барилга байгууламжид холбогдох норм дүрэм стандартын дагуу хяналт шалгалтыг зохион байгуулахад өнөөдрийн байдлаар 245 зөрчил дутагдалыг илрүүлж, газар дээр нь 38 арилгуулж, 35 аж ахуйн нэгж байгууллагад заавар зөвлөмжийг хүргүүлсэн байна.

scroll to top