ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

81698981_614880526007289_247513733998313472_n.jpg

Ахлах дэслэгч И.Амартүвшин салааны захирагчтай Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 4 дүгээр салааны бүрэлдэхүүн өнөөдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‘Танхил дент’ шүдний эмнэлэгт тархалтын сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг зохион байгуулсанаар алба хаагчид тухайн обьектийн онцлог, барилгын хийц бүтээц, зам гарц, усан хангамжтай танилцаж, болзошгүй гамшиг, ослын үед түргэн шуурхай ажиллах арга тактикийг эзэмших, техникийн болон аюулгүй байдлыг хангуулах, байгууллагын ажилтан албан хаагчдын болон гал унтраах, аврах ангийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан.

scroll to top