НҮҮРСТӨРӨГЧИЙН ДУТУУ ИСЭЛ БУЮУ ‘CO’ МЭДРЭГЧИЙГ ТАРААХТАЙ ХОЛБООТОЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.

20200113_120503-scaled.jpg

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэхүү хурлаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн нөхцөл байдал болон угаарын хийн мэдрэгчийг тараахтай холбоотой асуудлыг хэлэлцээ.

Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн шийдвэрийн дагуу эхний ээлжинд нүүрстөрөгчийн дутуу исэл буюу CO мэдрэгчийг дүүргийн 11, 28 дугаар хороодын 5000 мянган айл, өрхөд суурилуулахтай холбоотой мэдээллийг өгсөн. Мөн нийслэлийн агаарын чанарын газраас мэргэжилтэн ирж тухай мэдрэгчийн ажиллах зарчим, техникийн үзүүлэлт, хэрхэн суурилуулах талаарх сургалтыг дүүргийн онцгой комиссын гишүүдэд зохион байгуулсан.

11, 28 дугаар хороодын 5000 мянган айл өрхөд угарын хийн мэдрэгчийг тараах ажил өнөөдрөөс эхлэж байгаа бөгөөд төхөөрөмжийн хамт хэрхэн ажиллуулах зааварчилгаа, зөвлөмж, гарын авлагыг давхар тараана” гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top