Баянзүрх дүүргийн албан хаагчдыг шагнаж урамшууллаа

11-шагнал-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган хамт олноо манлайлсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч ахлах ахлагч Ш.Амгаланбаяр, ахлах ахлагч Н.Авгаансодов нарын 2 албан хаагч “Албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэг”, гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Ж.Ганхөлөг, гал сөнөөгч ахлах ахлагч Б.Энхээ нарын 2 албан хаагч Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”, гал сөнөөгч дэд ахлагч Н.Бямбадорж, дэд ахлагч А.Есөн-Эрдэнэ, дэд ахлагч А.Анхныбаяр, дэд ахлагч Б.Түвшинбаяр нарын 4 албан хаагч Онцгой байдлын ерөнхий газрын “Сайшаалын үнэмлэх”-ээр тус тус шагнагдлаа.

Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга дэд хурандаа Я.Гантөмөр,  Захиргаа удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Б.Үнэнбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар тус хэлтсийн засвар, тохижолтын ажилтай танилцсан.

scroll to top