Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар  бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Орхон-Сэлэнгийн сав, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын талаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Бороо орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, говийн аймгуудын зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 19- нөөс нийт нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баян шанд багийн “Хонд” гэдэг газар цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 08:06 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 08:22 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

Хувийн өмчид гарсанДархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 11:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 11:48 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 3х3, 2х2 хэмжээтэй амбаар, 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 15:11 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 15:11 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Задгай”-д эзэнгүй 4х6 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 18:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 23.5 км зам туулан 18:54 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 01:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11 км зам туулан 01:50 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Ховд аймгийн Булган сумын Бүрэн хайрхан багийн “Бага толгой”  гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 8 км-т/ 06.13-ны өдөр орсон усархаг борооны улмаас үерийн далан сэтэрч иргэн Х, Г нарын гэр усанд автсан тухай дуудлагыг 06.14-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 12 ажилтан, 2 автомашинтай ажиллаж 1.5 м өндөр, 10 м урт шороон далан босгосон.

Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн “Өндөр толгой” гэдэг газар 3 айлын  гэр, “Портер” загварын ачааны автомашин, мөн багийн “Мод үржүүлэг” гэдэг газар 2 айлын гэр усанд автсан, Мөн аймгийн Улиастай суманд Богдын голын ус эргээсээ хальж Хангамжийн хэсгийн 2 дугаар гудамжны 4 айлын гэр тус тус усанд автсан тухай дуудлагыг 06.14-ний өдрийн 17:30 цагаас 20:05 цагийн хооронд хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 5 автомашинтай ажиллаж нийт 2 сумын 9 айлын гэр, 1 автомашиныг нүүлгэн шилжүүлсэн. 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багт иргэн Х /50 настай, эрэгтэй/ 06.11-ний өдрийн 06:00 цагийн орчим гэрээсээ  гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 17:56 цагт /18:32 цагт/ хүлээн авсан. Х-гийн өмсөж явсан хувцас Ховд голын эргээс /аймгийн төвөөс зүүн зүгт 3,5 км-т/ олдсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, ар гэрийн 25 иргэн, нийт 39 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.14-ний өдрийн байдлаар “Найрамдал-Уул”-аас, Бугат сумын “Есийн салаа” гэдэг газар хүртэл 3 удаа, нийт 45 км-т завиар урсаж голын булан тохойг самнаж, 3 удаа гүний шумбалт хийсэн бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг 21:00 цагт түр зогсоосон. 06.15-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Өндрөөс аврахНийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орон сууцны 9 давхар барилгын 6 дугаар давхрын тагтнаас 2 бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 19:25 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12 км зам туулан 19:41 цагт очиход тус байрны оршин суугч иргэн О-гийн охид С /7 настай, эмэгтэй/, Н /7 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top