Монгол Улсын Төрийн далбааг мандуулж Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдын ажлын шинэ өдөр эхэлдэг

89358231_1278894522302127_7215061800444755968_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн дотоод журманд өөрчлөлт орж Цэргийн жагсаалын дүрмийн дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 63, 35 ангийн алба хаагчид шинэ өдрийг Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлэн эхлүүлж хэвшээд байна. Төрийн далбааг мандуулан шинэ өдрийг эхлүүлснээр алба хаагчдыг төрт ёсоо бишрэн хүндэтгэх, эрх чөлөө, хөгжил, дэвшлийн төлөө хөдөлмөр, зүтгэлээ зориулах урам зориг, төрийн цэргийн алба хаагчаар ажиллаж байгаадаа бахархах урам зориг өгөх ач холбогдолтой юм.

scroll to top