ЯНДАГАА ХӨӨЛЬЕ!!! АЯН БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА

123694379_2442013882759518_7919980749686757593_n.jpg

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч айл өрхүүдийн галлалгаа эхэлсэнтэй холбоотойгоор угаар мэдрэгч төхөөрөмж ажиллахгүй байна шалгаж өгнө үү гэх мэт Онцгой байдлын хэлтэст дуудлага, мэдээлэл ирж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн гэр хороолол бүхий хороодод Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2,9,17,21,22,27 дугаар хороодод энэ сарын 27,28,29-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны айл өрхүүдэд Онцгой байдлын алба хаагчид аюулгүй байдлын хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Уг урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой үнс нурам ил задгай асгасан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал үүсгэсэн, угаар мэдрэгчийг унтраасан зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрч байна. Илэрсэн зөрчил дутагдлын талаар иргэдэд заавар зөвлөмжийг өгч ажилласан. Уг хяналт шалгалтад тус хорооны 1200 өрх хамрагдсан гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top