БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

20201111_102956-1-scaled.jpg

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай хуралдаан өнөөдөр өглөө 07:30 минутад хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Н.Баярмөнх Улсын Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зорчигч, тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” тогтоолыг танилцуулж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн. Ингэхдээ бид Ковид-19-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнө нь хэрэгжүүлж байсан ажлын туршлагадаа тулгуурлан, халдвар, хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, дээд газраас ирүүлсэн шийдвэрүүд, үүрэг даалгаврын хүрээнд өндөр хариуцлагатай ажиллах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа түр хаасантай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийнхээ аюулгүй байдалд онцгойлон анхаарах, аливаа осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэр, орон сууцандаа галын болон угаарын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг тус тус анхааруулав. Мөн дүүргийн шуурхай штабыг нэн тэргүүнд байгуулж нэгдсэн удирдлага доор шуурхай ажиллахыг үүрэг болгосон талаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

scroll to top