Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

222-6xin5zz6qzi8tl0gynu89ts25bkyn9876sj7f9g3rr4.jpg

Улсын онцгой комисс өнөөдөр 20:00 цагт хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим шийдвэр гаргах саналыг Засгийн газрын хуралдаанд орууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 06:00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл улс орон даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж байгааг албан ёсоор зарлах шийдвэрийг дөнгөж сая гаргалаа. Ингэснээр УОК нь хатуу хөл хорионы үед Улаанбаатар хот, эрсдэлтэй аймгуудад хатуу хөл хорио тогтоож ажиллахыг зорьж байгаа бөгөөд Гамшгийн тухай хуульд заасан зайлшгүй салбаруудын үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллах аж. Ийнхүү Монгол Улсад анх удаа гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн арга хэмжээ авч байна.

scroll to top