ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ ЧАНГА БАРИМТАЛЖ ГЭРТЭЭ БАЙХДАА АХУЙН ОСОЛ ГЭМТЭЛ, УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

AcKPNhFF65mD5ZXRoxPQ.jpg

Ковид-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс энэ сарын 12-16-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбоотойгоор иргэд шаардлагагүй тохиолдол гэрээс гарахгүй байж хорио цээрийн дэглэмийг чанга баримтлах шийдвэр гаргасан. Иймд иргэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээрийн дэглэмийг баримталж гэртээ байхдаа угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа тогтмол хөөлөх, яндангийн хаалтыг хаахгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн хүрээнд сайжруулсан шахмал түлшээр галлагааг хийж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

scroll to top