БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭРСДЭЛИЙН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОО

124778947_393292605127222_6501067357811917039_n.jpg

Дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт коронавируст  (COVID-19)-ын цар тахлын эрсдэлийн үед ажиллах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт Эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн нэгдэл, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Иргэний бүртгэлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Статистикийн хэлтэс Улаан загалмайн хорооны дарга нар орсон. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн хэмжээнд эрсдэлийн түвшинг тодорхойлоход “Өндөр” эрсдэлтэй байна гэж дүгнэн 15 зөвлөмжийг боловсруулан дүүргийн Онцгой комисст хүргүүлээ.

scroll to top