БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

125966837_384915212626645_6257787962724983381_n.jpg

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын ээлжит шуурхай хуралдаан 18 цагт онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Хуралдаанаар дүүргийн 4 дүгээр хороонд коронавируст ковид-19 цар тахлын халдвар авсан тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тухайн хорооны нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар болон Нийслэлийн Онцгой комиссын штабын бүрэлдэхүүнтэй цахимаар холбогдож зөвлөгөө чиглэл, зааврыг авсан.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт ковид-19 халдварын тохиолдол илэрсэн тул тус дүүргийн Онцгой комиссод зөвлөн туслуулахаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй ирж ажиллаж байна.

scroll to top