2021 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

139660922_1632369816948012_546749836524969963_n.jpg

Онцгой байдлын албаны чадавхыг дээшлүүлэх үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь нийт бие бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг хангахаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бие бүрэлдэхүүний сургалт байдаг. Тэгвэл Онцгой байдлын албаны хэмжээнд 2021 оны сургуулийн жилийн нээлтийг өнөөдөр газар, хэлтэс, анги байгууллагууд зохион байгуулж байгаа. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын алба 2021 оны сургуулийн жилийн нээлтийг цахимаар зохион байгууллаа. Сургуулийн нээлтийн үеэр тус хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат сургуулийн жилийн зорилго, чиглэлийн талаар танилцуулж, амжилт хүсч сургуулийн жилийн нээлээ.

scroll to top