Маргааш “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохионо

.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу  маргааш буюу 03 дугаар сарын 24-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохионо.

Энэ жилийн хувьд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулна. Иймд иргэн Та газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг авахыг хүсвэл Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн фэйсбүүк пэйж хуудсанд хандаж мэдлэг мэдээллээ авах боломжтой юм байна.

scroll to top