Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэв

06-1024x1024.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ нутгийн хөтөлбөртэй хамтран гүний усны сургалтыг Алтанбулаг сумын нутаг дэвсгэр “Гүннуур”-т урсгал усны сургалтыг Сүхбаатар сумын нутаг дэвсгэр “Орхон” голд зохион байгууллаа.

Сургалтад Сүхбаатар сум дахь эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 45 алба хаагч хамрагдсан байна.

 Алба хаагчдад уснаас эрэн хайх аврах ажиллагааны мэдлэг олгох, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулсан тус сургалтаар “Уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион явуулах журам”, “Аврагч-усчин шумбагчийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа”, шумбагчийн дохио, усанд сэлэх арга техник, үерт автсан нэрвэгдэгчдийг болон эд хөрөнгийг завиар зөөвөрлөх аюулгүй ажиллагаа, зэрэг сэдвээр дадлага сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top