ҮЕР УСНЫ ДУУДЛАГЫН ДАГУУ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

received_520964122275963.jpeg

2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС 15 дугаар байрны гадна талбай, тус дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хорооллын авто замын зорчих хэсэг, зоорийн хэсэг усанд автаж, автомашин, иргэд явах боломжгүй байна гэх дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Д.Эрдэнэбатаар ахлуулсан 18 албан хаагч шуурхай ажиллаж усыг соруулан зайлуулах, гольдролыг өөрчлөх зэрэг арга хэмжээ авч зам, талбайг хэвийн байдалд нь оруулахаар ажиллаж байна.

scroll to top