Цаг үеийн зарим асуудлаар үүрэг чиглэл өгөв

.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд цахимаар бүтцийн нэгжүүдийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.Тодруулвал маргааш /2021.06.09/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохтой холбогдуулан  нийслэлийн Онцгой байдлын газрын 400 гаруй алба хаагч санал хураах байруудад аюулгүй байдал хангаж ажиллана.

            Алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чиглэл, зохион байгуулалтын зарим асуудлаар хурандаа А.Дашням хэлэхдээ “Сонгуулийн санал хураах байруудад үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг мэдээлэл, чиг үүргээр хангах, эргэх холбоо харилцаатай ажиллах, халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлээр онцгой анхаарч, сахилга хариуцлагыг дээшлүүлж, алдаа дутагдал гаргавал хариуцлагын асуудал яригдана гэдгийг албан ёсоор хэлье” хэмээн онцолсон юм.

Мөн хурлын үеэр тус газрын Тэргүүн дэд дарга,хурандаа Д.Мөнхсайхан цаг үеийн ажлуудын зохион байгуулалт, хяналтын чиглэлээр анхаарах асуудлаар тодорхой үүргүүдийг өглөө.

            Түүнчлэн бүтцийн нэгжүүдийн 2021 оны эхний хагас жилийн ажлыг шалгах талаар Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга мэдээлэл хийлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top