Япон улсаас 158 иргэн ирнэ

-онгоц.jpg

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 22:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр 158 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Мичид-2”, “Хабу” зочид буудал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлана.

Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top