Өсвөрийн аврагч сурагчид сургагч багшаар бэлтгэгдэв

68601810_1282758651884888_4268860783967862784_n.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” ОУБ-ын Дархан салбарын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөлтэй хамтран “Өсвөрийн аврагч” клубийн хүүхэд багачуудад зуны сургалт, дадлагыг зохион байгууллаа.

This image has an empty alt attribute; its file name is 67835397_1282758641884889_5908779709621075968_n.jpg

 Энэхүү  дадлага сургалт нь албаны хэмжээнд анх удаа зохион байгуулагдснаараа онцлог бөгөөд өсвөрийн аврагч 30 сурагчийг хамруулсан юм.

Өсвөрийн аврагч сурагчид “Бэлэн бай” сургалтын багцийн хүрээнд гарын доорх материал ашиглан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, обьектын болон ой, хээрийн түймэр, газар хөдлөлт, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аврах арга ухаанд суралцан  “Сургагч сурагч”-аар бэлтгэгдлээ.

 “Сургагч сурагч”-аар бэлтгэгдсэн өсвөрийн аврагчид аймгийн ерөнхий боловсролын сургуулийн үе тэнгийн хүүхэд, багачуудад сурч мэдсэн мэдлэгээ түгээн дэлгэрүүлэх сургалтыг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top