7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

-агаар2.jpg

Ойрын өдрүүд болон ирэх 7-р сард баруун, хангайн болон төвийн бүс нутгаар халахгүй, дулаан цаг агаар зонхиолох бол говийн болон зүүн аймгуудын нутгаар өдөртөө +28+32 хэм хүртэл хална.Ирэх Мягмар гаригт зарим нутгаар, Пүрэв гаригт Төвийн аймгуудын нутгаар, Баасан гариг \25-ны өдөр\ Хэнтий, Дорнодын нутгаар бага зэргийн хур бороо орох төлөвтэй.Өнгөрсөн 5 болон 6-р сард зөөлөн, шиврээ бороо зонхилж байсан бол цаашид, 7-р сард дуу цахилгаантай, түр зуурын аадар бороо түлхүү орох төлөвтэй. Уулархаг газраар богино хугацаанд орох аадар борооны улмаас богино хугацаанд үер буух эрсдэл үүсдэг болохыг онцгой анхаарах хэрэгтэй.

Ирэх 7-р сарын төлөв:- Хангайн, баруун болон төвийн аймгуудын нутгаар хэт халахгүй, өдөртөө гол төлөв +24+28 орчим дулаан, бороо хур элбэгтэй байх,- Говийн болон зүүн аймгуудын нутгаар бага зэрэг халуун, өдөртөө гол төлөв +26+32 орчим хэмийн халуун, хур бороо багатай байх төлөвтэй байна. – 7-р сарын 10-12-ны амралтын өдрүүдэд \Наадмыг тэмдэглэх эсэхээс үл хамааран\ баруун, хангайн, төвийн аймгуудын нутгаар өдөртөө +26+28 орчим хэмийн дулаан, говийн болон зүүн аймгуудын нутгаар +28+30 хэмийн дулаан байх төлөвтэй.Эдгээр өдрүүдэд орох хур борооны таамаглалыг 7-р сар гармагц мэдээлэх нь илүү оновчтой байх болно.

Ерөнхийдөө ирэх 7-р сард аль ч бүс нутгаар амралтаа өнгөрөөхөд цаг агаар тааламжтай байх болно. Хөдөө орон нутагт зорчих үедээ гол, мөрний усыг машинаар туулахгүй, гатлахгүй байх, зөвхөн гүүр болон батлагдсан гарам бүхий газраар гарч үер усны аюулаас болгоомжилж, сэрэмжлэхийг анхааруулж байна.

scroll to top