КОРОНАВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ, ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЧААЛАЛ НЭМЭГДСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

241241928_388774256207733_605183694913403576_n.jpg

Шуурхай штабын ээлжит хурлаар Эрүүл мэндийн төвөөс Коронавирусын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Хичээл сургууль эхэлсэнтэй зэрэгцэн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц ид дундаа өрнөж буй энэ үед иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх талаас бүх бололцоогоо дайчлан салбар тус бүртээ хариуцлагатай ажиллах ёстойг дүүргийн Засаг дарга сануулсан юм.

  • Гэрээр эмчлэх асуудлыг анхааралдаа авч, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд резидент эмч ажиллуулах
  • Иргэдэд утсаар түргэн шуурхай, цаг тухайд нь зөвлөгөө, мэдээлэл хүргэх тогтолцоонд шилжиж, хүндрэл чирэгдэлгүй ажиллах
  • Дотуур байранд халдвар гарсан тохиолдолд хэрхэн, ямар зохицуулалт хийх талаар нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах
  • Хувийн хэвшлийн эмнэлэгүүдтэй хамтран боломжтой бүх аргыг ашиглан нэмэлтээр ор дэлгэх
  • Хариуцлагын гэрээг хангалтгүй биелүүлж, зөрчил гаргасан ААН-үүдэд анхааруулга, зөвлөмж өгч ажиллахыг үүрэг болголоо.
May be an image of 1 person
scroll to top