УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

84D81EEC-A415-468D-9006-1A01AE2FF736.jpeg

Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн удирдах ажилтнууд Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академид “Удирдах ажилтны манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт сургалтанд 2 өдрийн турш хамрагдлаа.

E6A3B9F0-B2B3-4FA2-BE89-4B7498A070D5.jpeg

Энэхүү сургалтын гол зорилго нь Онцгой байдлын байгууллагын удирдах албан  хаагчдын мэргэжлийн ур чадвар, төрийн албаны манлайлал, ёс зүйг дээшлүүлж, богино хугацаанд удирдлагын оновчтой шийдвэр гаргах дадлыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн юм.  Сургалтын үеэр суралцагчид ажлын арга барил, шинэ санаачлагын талаар харилцан туршлага солилцов.

Сургалтад хамтрагдсан алба хаагчдад Удирдлагын академийн онцгой байдлын удирдлага стратегийн профессорын багийн профессор, доктор/Ph.D/, хурандаа Ц.Бямбаррагчаа “Удирдах ажилтны манлайлал”, удирдахуйн ухааны профессорын багийн профессор, доктор/Ph.D/, цагдаагийн хурандаа Д.Сундуйсүрэн, “Удирдлагын шийдвэр гаргалт”, аюулгүй байдлын удирдлага стратегийн профессорын багийн дэд профессор, цагдаагийн дэд хурандаа А.Гантуул “Төрийн албаны шинэтгэлийн зарим асуудал”,  Хилийн албаны сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, хурандаа О.Нэмэхханд “Удирдлагын сэтгэл зүйн асуудал” сэдвээр тус тус сургалт явуулсан юм.
Сургалтад хамрагдсан 20 албан хаагчдад  Удирдлагын академийн захирал, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр гэрчилгээг гардуулж өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top