Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

  Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цага агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно.  Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, Алтайн өвөр говиор 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Үйлдвэрлэлийн осол:

Үйлдвэрлэлийн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “Алтан тариа” ХХК-ийн тэжээлийн үйлдвэрийн бутлуурын дамжуулагч төмөр хоолойд 2 хүн агааргүйтэж ухаан алдаж унасан тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан.      Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 08:50 цагт очиж тус компанийн ажилтан Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Г /38 настай, эрэгтэй/,  Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн Г /26 настай, эрэгтэй/ нар 2 метрийн голчтой бутлуурын дамжуулагч төмөр хоолойд ухаан алдаж унасан байсныг эсэн мэнд гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн “Хашаат” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км / тус сумын харьяат иргэн М/25 настай, эмэгтэй/ 08.17-ны өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 08.19-ний өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, 1 автомашин, нийт 7 хүн, автомашинтай 08.19-ний өдрийн 12:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.20-ны өдрийн 15:40 цагт гэрээс нь хойд зүгт 17 км-т “Налуу” гэдэг газар иргэн О-ийнхоос эсэн мэнд байхад нь олсон. 

Усны осол /эрэн хайх, аврах/: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Есүсийн тохой”  гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 4 км-т/ “Хараа” голын усанд тус багийн харьяат иргэн Л /58 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус гаталж яваад живсэн тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин, 1 завь, 1 нохойтой эрэн хайх ажиллагааг 22:01 цагаас эхлэн зохион байгуулж 22:09 цагт живсэн газраас 1 км-с цогцсыг олж уснаас гарган тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top