Дэлхий дээр нэг ч модгүй бол яах бол?

2-1.jpg

Дэлхий даяар секунд бүрд нэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэх 🌳ой мод үгүй болдог гээд төсөөлөөд үзээрэй.Ой мод хорогдсоноор жилд 10,000-100,000 🍀зүйлийн ургамал, амьтан устаж үгүй болж байгаа тухай “Global Warming” сануулжээ.Одоогийн байдлаар дэлхийд нийт 3.04 их наяд мод байгаа ч жил бүр 15 тэрбум мод устаж байна. Энэ хэвээр жил бүр ой модоо устгасаар байвал манай дэлхий ердөө 🪵200 жилийн дотор ямар ч модгүй болох тооцоо гарчээ.🇲🇳Судалгаагаар манай улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 8 🌳хүрэхгүй хувь нь ой мод бүхий талбайтай гэжээ. Харамсалтай нь сүүлийн 5 жилийн турш жил бүр 100-200 мянган га газрын 🔥ой түймэрт өртөн устаж байгаа.Ой модыг устгадаг олон шалтгаан бий. Гэвч хүний буруутай үйл ажиллагаа хамгийн их. Хэдэн зуун га талбай ой модоо хүмүүс бид л 🔥шатааж, 🪵огтолж, устгаж байна. Зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө амьтдын амьдрах орчин болсон ой модыг үгий хийснээр дэлхий дээрх амьтдын төрөл зүйл 🐿багассаар. Гол мөрөн ширгэж, 🌪цөлжилт хурдацтай явагдаж, цэвэр усны хангамж хомсдсоор… Та бид нүдээрээ харж байна.Гэтэл мод ургах гэж 50-60 жил шаарддаг. Хамгийн хөгшин, аварга 🌲модод гэхэд 700 – 2500 жилийн настай. Үүнээс ч урт настай модод байгаа. Нэг модны орчил хүний амьдралын хэдэн үетэй тэнцэхүйц. Ач тус нь ч асар их. Нэг мод гэхэд л өдөрт 180 литр хүчилтөрөгч ялгаруулж хоёр хүний амьсгалах агаарыг бэлэглэдэг.Түүнчлэн ой мод ус 💦чийгийн тэнцвэрийг барьж, агаарыг цэвэршүүлэн, хорхой шавж, амьтан ургамлын амьдрах орчин болж байдаг тогтвортой хөгжлийн хамгийн том баялаг, байгаль эхийн үнэт бүтээл билээ.Мод дагаж ус гэдэг. 🌎Ногоон байгаль, ой модоо хамгаалж үр хойчдоо онгон дагшин хэвээр нь үлдээе. Энгийн хэрнээ байгаль дэлхийд оруулж буй үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв ургуулан арчлахыг уриалж байна.

scroll to top