Хүүхдийн сурч, хүмүүжих орчны аюулгүй байдалд хяналт шалгалтыг эрчимжүүллээ

69143870_1201221226729542_6123030566884343808_n.jpg

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурч хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг  нийслэлийн хэмжээнд эрчимжүүлээд байна.

This image has an empty alt attribute; its file name is 69582968_1588422457960570_6531685344910245888_n.jpg

  Хяналт, шалгалтыг НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн гадна болон доторх орчин, зам талбайн аюулгүй байдалд шалгалтыг явуулж байна.

Хяналт шалгалтаар аврах зам гарцыг хааж эд зүйл хураасан, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдлыг хангуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байгаа тул илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top