ТҮЙМРИЙН ХОР НӨЛӨӨГӨӨР АМЬТАН, УРГАМЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ УСТАХ АЮУЛТАЙ 🔥🔥🔥

viber_image_2021-10-14_15-17-44-690.jpg

🔥ТҮЙМРИЙН ХОР НӨЛӨӨГӨӨР АМЬТАН, УРГАМЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ УСТАХ АЮУЛТАЙ
Шувууд шулганах, 🍂навчис сэржгэнэх, шавж хорхойнууд дүнгэнэх, хөхөө донгодох… Байгалийн энэ бүх дуу чимээ хослох нь ойд амьд симфони эгшиглэх 🎼шиг санагдуулна. Ойд гарч буй эдгээр дуу авианууд газар нутгаа хамгаалах гэсэн, эсрэг хүйстнээ урин дуудаж буй, дайснаа айлгах зорилготой амьтдын гаргаж байгаа чимээ юм.
🌳Ойн амьтад ой оршин байх нэгэн учир шалтгаан. Ойн амьтан бүхэн ойдоо нөхөн үйлдвэрлэл явуулж, тоос хүртээн, үрнүүдийг зөөж өөр газар соёолох бололцоогоор ханган ургамал ургах боломжийг бүрдүүлдэг. Мөн ой бол амьтдын хувьд хүнс тэжээлийнх нь эх булаг юм. 🔥Гэвч түймэр гарахад аюулыг урьдаас мэдэрч зугтсан ч зарим нь сүргээсээ хоцрон, гэмтдэг. Удаан явдалтай амьтад, бие дааж амжаагүй нялх зулзага, 🐣үр төлүүд маш олноороо үхэж, үрэгддэг. Хамгийн харамсалтай нь галд шатаж бус түймрийн утаанд угаартаж, агаарын дутагдалд орон, хүнд бэртэж, ангаснаас болж үхдэг байна. Ялангуяа хөрсний шимт тэжээлэг чанарыг хангаж байдаг хорхой шавжнууд, 🐛дөнгөж мэндэлсэн нялх бага зулзаганууд биеэ даагаагүй учир хамгийн түрүүнд өртдөг. 🔥Түймрийн хор хөнөөл ингээд дуусахгүй. Унтарсны дараа л жинхэнэ гамшиг эхэлдэг. Ойгоос гардаг тэр сайхан дуу чимээ 🔕үгүй болж, ан амьтад дүрвэн алга болно… Тухайн бүс нутгийн экосистем хэзээ ч анхных шигээ бүрэлдэхгүй учир тэнд байсан уугуул амьтан, ургамал буюу жинхэнэ эзэд нь ч мөн үгүй болдог.
👆🏻Тиймээс хүмүүс бид онгон зэрлэг байгальтайгаа дасан зохицож, экосистемийг нь алдагдуулахгүй амьдрах хэрэгтэй.

scroll to top