БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

unnamed-6.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 104 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой комиссын даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын хариу арга хэмжээний явцын үнэлгээ зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах” тухай 06 дугаар тушаал гарган 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газарт явцын үнэлгээг зохион байгуулан ажиллаа. 


Ажлын хэсгийн ахлагчаар Баянзүрх дүүргийн Шуурхай штабын дарга бөгөөд Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан удирдан Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын хариу арга хэмжээний явцын үнэлгээ зохион байгуулан ажиллаж байна.

scroll to top