УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2-1.jpg

УГААРЫН ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ? Утаа бол тортог, нунтаг тоосонцор холилдсон багсарсан хар зүйл. СО2 бол түлш агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж шатахад ялгардаг хий. Хоргүй хий. Гэтэл зууханд дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал СО2-ын оронд СО үүсдэг. Энэ бол угаарын хий. Үхлийн аюултай хорт хий. Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг байна.Энэ үед яндангийн таталт маш сайн байх хэрэгтэй. Ингэснээр гадаад орчинд цацагдаад сарнидаг. Харин таталт муу байвал зуухны амаар гэр дотроо ялгараад аминд хүрэх эрсдлийг бий болгоно.

УГААРЫН ХИЙ НЬ ОГТ ҮНЭРГҮЙ, АМТГҮЙ, ӨНГӨГҮЙ БАЙДАГ

ХЭРХЭН СЭРГИЙЛЖ БОЛОХ ВЭ?

  • Зуухны агаарын эргэлт сайн байх хэрэгтэй
  • Яндангийн таталт сайн байх хэрэгтэй
  • Галлагааг анхаарах хэрэгтэй.
  • Ялангуяа шөнө унтахынхаа өмнө зуухны хүхээгний хаалтыг битгий багасга!
  • Хэзээ ч битгий тултал нь хаа.
  • Зуухаа дүүртэл нүүрс хийхгүй байх
  • Аль болох өмнөх нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад нь дээрээс нь шинэ нүүрсээ бага багаар хийгээрэй.
scroll to top