САЙН ДУРЫН ИДЭВХИТЭН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

viber_image_2022-06-16_09-46-39-613.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталсан “Үер, усны ослоос үрсээ хамгаалъя” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах анги, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн Монгол ОУБ, дүүргийн Улаан Загалмайн хороотой хамтран тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудын оюутан залуусын сайн дурын идэвхитэн гишүүдэд олон нийтэд гамшгийн эрсдлийг бууруулах мэдлэг чадварын олгох “Бэлэн бай” модуль сургалтын багцаар сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар бэлтгэгдсэн оюутан залуус гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүргийг хамтран гүйцэтгэх бөгөөд цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна.

scroll to top