АЛБА ХААГЧИД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

viber_image_2022-06-12_11-03-54-420-75ec2e9bg90jn9iok8c3opwkn30he0mar9jkr0o4sw0.jpg

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид 2022 оны 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 23-ны өдрүүдэд сургалтад хамрагдлаа. Өнөөдөр сургалтад хамрагдсан алба хаагчдад ОБЕГ-ын ЗУГ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Н.Чанцал сертификатыг гардуулан өгч амжилт хүслээ. Сургалтад НОБГ-ын Гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд болон Гал түймэр унтраах, аврах ангийн Ангийн захирагч, Салааны захирагч, Автын механик, Гал унтраах автомашины жолооч, Шатны техникч нар хамрагдсан.

Алба хаагчид гал унтраах, аврах ажиллагаанд автомеханик шатыг ашиглах, жолооч нар шатыг боломжит бүх нөхцөл байдалд ашиглах, шатны хүчин чадал, хязгаарыг мэдэх, аврах ажиллагааны явцад ашиглахад сургаж, хот суурин газарт өндөр барилгаас аврах ажиллагаа явуулах, гал түймэр унтраах мэдлэг дадлага, туршлага хуримтууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top