Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” 24 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэлхийн зөн Монгол ОУБ, дүүргийн Улаан Загалмайн хороотой хамтран тус дүүрэгт шинээр байгуулах Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, 20 хорооны идэвхтэн гишүүдийг чадавхжуулах дадлага, сургуулийг 2022 оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд олон нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар олгох “Бэлэн бай” модуль сургалтын багцаар 3 үе шаттайгаар сургагч багш бэлтгэх дадлага, сургуулийг зохион байгууллаа.
Бэлтгэгдсэн сургагч багш нараар дамжуулан иргэдийг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах, гамшгийн эмзэг байдал, эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэгтгэж татан оролцуулах замаар олон нийтийн оролцоонд тулгуурлан аюулгүй, байгаль орчинд ээлтэй, эрсдэлийг даван туулах чадавхтай, иргэдийн оролцоог хангасан жишиг хороод болох зорилготой юм.