БАЙРШИЛ: Нийслэлд суурин 31, түр гурван цэгт коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэх боломжтой

f75312__PA_8778_x974.jpg

Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 31 цэг, түр гурван цэгт 40 багийн 133 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана. Нийслэлд хотод коронавируст халдварын эсрэг вакцины

  • I тунгийн дархлаажуулалт 75.2 хувь
  • II тунгийн дархлаажуулалт 72.1 хувь
  • III тунгийн дархлаажуулалт 54.1 хувьтай үргэлжилж байна. 

Түүнчлэн өчигдрөөс 5-11 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Энэ талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгал “Хүүхдүүдийг нэг сарын зайтай хоёр удаа “Комирнэти” (BNT162b2) буюу Pfizer вакцинаар дархлаажуулж, халдвараас сэргийлнэ. Хүүхдэд зориулсан найрлага агууламжтай. Вакцины талаар таниулах зөвшөөрлийн хуудастай эцэг, эхчүүд танилцаж, сайн дурын үндсэн дээр хүүхдэдээ вакцин хийлгэнэ” гэсэн юм

Цэгүүдийн байршил:






scroll to top