Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
📌Цаг агаарын сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөх
📌Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах. Гэр, байшин, хашаа, саравчаа үерийн усны зам, голын голдрил, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татам, өндөр хүчдэлийн ойролцоо барихгүй байх
📌Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих⁉️
📌Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмөөс 200 м-ээс дотогш тоглуулахгүй, ойртуулахгүй байх
📌Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
📌Малчид, иргэд, тээвэрчид гол мөрний гарц, гармаар гарахдаа гайгүй биз, өмнө нь болж байсан, машин найдвартай, гарц гарам нарийхан гэх мэт хийсвэр байдлаар хандахгүй байж, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.